Хүмүүн заяа хүсэл 2-тоо туугдаад...

Friday, June 23, 2017

Монголчуудын сэтгэлгээний онцлог буюу хүүхдээ хүмүүжүүлэхэд анхаарах зүйлс

Монгол улс маань хэзээ хөгжих бол, хүүхдээ хэрхэн сайхан амьдруулах вэ гэх мэт асуулт бидний дотор байнга явж байдаг биз. Үүний талаар өөрийн бодлоо бичиж үлдээхийг хүслээ.

Нүүдэлчдийн сүүлчийн шахуу төлөөлөл болох бидний монголчуудын сэтгэлгээнд нэг "муу" онцлог байдаг. Тэр нь бидэнд ирээдүйн талаар төсөөллийг эцэг эх маань суулгасангүй, суулгаагүй нь тэдний буруу биш, нүүдэлчдийн ахуйн онцлог мэт.
Нүүдэлчдэд ирээдүйг харахдаа хамгийн алсдаа магадгүй 5 жилийн дараах тэнгэр хангайн өнгө төрхийг тайлдаг байсан биз. Мэдээж мэргэд, лам, бөө гээд эгэл ардаас өөр хүмүүс ирээдүйг урьдчилан хардаг байсан ч тэр нь олонхийн хүртээл болох нь орон зайнаас авахуулаад хүндрэлтэй байсан байх. Мал аж ахуйн онцлогоос шалтгаалж бидний ээж аав, эмээ өвөө маргаашийн тэнгэр хангай, ирэх улирлын цаг агаарыг уншиж сурсан, үр хүүхэд нь ч малчин болдог байсан тул хүүхдийн ирээдүйн талаар ч сонирхох шаардлагагүй нас тогтсон болов уу.
Мэдээж хүүхдээ бичиг эрдэм сургах, тодорхой гарын ур дүй, лам гэх мэт бусдаас онцгой нэгэн болгоход анхаарч байсан нь ч тэр нь хүрэлцээгүй байсан.
Социализмын үед бүгд бичиг үсэг сурч их дээд сургууль, гадаадад мэдлэг эзэмших боломж бий болохын хэрээр ээж аавууд хүүхдүүдээ илүү боловсролтой болгохыг хичээсэн нь тодорхой, гэвч сургах тоо хязгаарлагдмал, мэргэжил ч хязгаарлагдмал тоотой байжээ. Энэ хүртэл бүх зүйл танд энгийн илэрхий санагдаж байгаа байх. Гэхдээ та одоо өөрийгөө бодоод үз, эцэг эх тань танд ирээдүйн талаар тодорхой чиг хандлага өгсөн үү (магадгүй сургуулиа заавал төгсөөрэй, дээд сургуульд ороорой, ажлаа сайн хийгээрэй гэх төдийд л хэлсэн болов уу), тэгвэл яг одоо та хүүхэддээ ирээдүйн талаар төсөөлж ямар нэг зүйлийг зааж сургадаг уу? Мөн ч хэцүү асуулт даа, та яг бүрэн дүүрэн итгэлтэй хариулж чадахгүй л болов уу! Та  хичээлээ сайн хий, хэл сур гээд дээр нь фэйсбүкээс элдвийг олж хүүхэддээ зааж байгаа даа.

Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан ч бараг үүнтэй холбоотой. Хэн ч монголын ирээдүйг төсөөлөөгүй, төсөөлж чадахгүй байгаа. Мэдээж дээр байгаа их хурлын гишүүд өөрийн хүүхдийн ирээдүйг төсөөлж чадахгүй байж юун улсын ирээдүйг төсөөлөх вэ дээ. Та ч сонгох үедээ тэднээс хүүхдийнх нь ирээдүйн талаар асууж байгаагүй байх.

Мэдээж ирээдүйг хэн ч бүрэн төсөөлж чадахгүй гэвч таны хүүхэд
- аливааг олон өнцгөөс хардаг (бүх зүйл хамгийн багадаа 2 талтай),
- сайн сайхны төлөө (ирээдүйд эх дэлхийн төлөө зүйлс нь сайнд орох биз),
- ажил мэргэжлийн ялгааг ойлгодог (инженер мэт мэргэжил асуудал бүрт шийдэл гаргадаг -системтэй бодуулдаг болгодог мэргэжил, багш мэт мэргэжил асуудлыг шийдэж биш, цуваанд ухаан нэмэрлэдэг мэргэжил - урсгалын мэргэжил, зарим инженер ч урсгалынх болчихсон явж байдаг, зарим багш ч системтэй болчихсон явж байдаг),
- хэрхэн хурдан цэгцтэй суралцах аргыг эзэмшсэн
- Хамгийн багадаа Буддын сургаалийг уншаад үнэн, зөвийн талаар төсөөлөлтэй болчихсон байхад болно.

Одоо цагт хүмүүс төлөвлөгөөтэй сайхан амьдар гэж ярьдаг юм гэвч төлөвлөгөө төсөөллөөс үүдэлтэй шүү. Төсөөлөл хүслээс үүдэлтэй. Иймд хүүхдийнхээ хүслийг хааж биш, хүслийг нь жигүүр болгож зөв чиглүүлээрэй.